SlideShare uma empresa Scribd logo
1 de 9
Baixar para ler offline
ХАРАА ГОЛЫН УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГАА
Энхтуяа.Б Ph.D,Ганболд.М Ph.D, Дэмбэрэлням.О M.Sc
Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн Агроэкологи,
Бизнесийн сургууль
Хураангуй
Хараа голын усны чанарын судалгааг олон улсын төслийн хүрээнд
2013-2014 онд хийж гүйцэтгэсэн. Энэ судалгааны ажил нь гадаргын усны
чанарын гол үзүүлэлт болох ууссан хүчил төрөгч, рН орчин болон хүнд
металлуудын агууламжийг ОХУ-ын Байгаль нуурын байгаль ашиглалтын
хүрээлэнгийн Геохимийн лабораторид тодорхойлуулсан.
Бид Хараа голын эх, Сөгнөгөрын гол, Балжидын гол, Бороо гол,
Түнхэл, Зүүнхараа, Баян гол зэрэг цутгал голуудын дээд, доод хэсгээс нийт
15 цэгээс усны болон ѐроолын хурдасны дээж авч ууссан хүчил төрөгч, рН
орчин ба хүнд металлуудын агууламжийг тодорхойлж чанарын үнэлгээ өгсөн
Хараа голын ус болон түүний цутгал голууд уул уурхай, үйлдвэржилт
зэргээс үүдэлтэй бохирдож байгаа боловч голын усны эрдэсжилт, хатуулаг
болон үндсэн элементүүдийн агууламж нь судалгаа явуулсан хугацаанд
онцгой өөрчлөгдөөгүй, булингар нь урсгалынхаа явцад ѐроолдоо тунаж,
голын ус өөрөө өөрийгөө цэвэршүүлж, харьцангуй цэвэр ус Орхон голтой
нийлж байна.
Түлхүүр үг
Усны химийн бүрэлдэхүүн, голын ёроолын хурдас, хүнд металл
Судалгааны үндэслэл.
Хараа голын сав газарт хот суурин, мал аж ахуй, газар тариалан, уул
уурхай болон үйлдвэрлэл нилээд хөгжсөн манай орны ачаалал ихтэй
голуудын нэг юм. Хараа голын хамгийн том төвлөрсөн суурин газар бол
Дархан-Уул аймаг юм.
Сүүлийн үед Дархан –Уул аймгийн хүн ам, мал сүрэг, үйлдвэр
үйлчилгээ, аж ахуйн усны эрэлт хэрэгцээ, шаардлага жилээс жилд өсөж
байгаа зэрэг асуудлуудаас болж усны чанар, хэмжээнд очиж байгаа ачаалал
ихэсч байна.
Үүнээс үүдэлтэй хүний болон байгалийн хүчин зүйлс байгалийн усны
чанар, химийн бүрэлдэхүүнд төдийгүй усан орчны экосистемд буюу амьтан
ургамал, хүн төрөлхтөний хэвийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхээр болж
байна. Голын усны чанар хүн, малын эрүүл мэндэд зайлшгүй нөлөөтэйгээс
гадна энэ салбарын эдийн засгийн өгөөж ч буурахад хүрдэг.
Монгол Улсын Засгийн газраас 1992 онд “Алт” хөтөлбөр батлагдсанаас
хойш тус улсын алтны шороон ордуудыг хуулийн дагуу болон хууль бусаар
олборлох үйл ажиллагаа эрчимжиж гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
нэмэгдсээр байна. Эдгээр уул уурхайн компаниуд нь алтыг олборлох явцдаа
голын голдрилыг өөрчилж урсгал усны динамик тогтолцоо, усны нөөц,
чанарыг алдагдуулж байна.
Сүүлийн үед алтны үндсэн ордыг ашиглахдаа металл мөнгөн ус,
цианид, хүхрийн хүчил зэрэг хорт бодисыг ихээр хэрэглэдэг нь усыг
бохирдуулах үндсэн шалтгаан болж байгаа ба Хараа гол болон түүний цутгал
голууд алт олборлолтын болон үйлдвэрлэлийн бохирдолд харьцангуй ихээр
өртсөн учир усны чанарын судалгааг хийх нь чухал байна.
Иймд бидний судалгааны гол зорилго нь Хараа голын усны чанарын
өнөөгийн төлөв байдлыг тогтоон нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэхэд
оршино.
Судалгааны арга зүй.
Хараа голын усны чанарын судалгааг ажлыг 2013-2014 онд хийж
гүйцэтгэлээ.
Хараа голын усны чанарын судалгаанд Хараа голын эх, Мандалын гол,
Сөгнөгөрийн гол, Балжидын гол, Бороо гол зэрэг түүний цутгал голуудыг
хамруулсан болно.
Энэ судалгааны ажлын хүрээнд Хараа голын үндсэн 15 цэгээс усны
болон ѐроолын хурдасны дээж авсан. Голын усанд ууссан хүчилтөрөгчийг
энгийн аргаар, усны pH орчин болон усны температурыг ИТ-1101 pH метрээр
стандарт уусмалаар тохиргоо хийсний дараа газар дээр нь тодорхойлсон
Усны ѐроолын хурдасны дээжийг пластик дээж авагчаар аван 2 давхар
гялгар уутанд хийж Винклерийн стандарт аргаар ууссан хүчилтөрөгчийг
тодорхойлсон.
Хараа голын усны ѐроолын хурдасны дээжинд хийсэн судалгааны
шинжилгээний үр дүнг Боуэны тогтоосон дэлхийн хөрсний кларк хэмжээтэй
харьцуулан үзэж бохирдлын болон экологийн үнэлгээг өгсөн.
Усны дээжний чанарыг хадгалах зорилгоор 0,45 мкм хэмжээт мембраны
фильтрээр шүүж, дараа нь концентрацтай азотын хүчил дусаан хамгаалж
хүнд металлын шинжилгээг ОХУ-ын Байгаль нуурийн байгаль ашиглалтын
хүрээлэнгийн геохимийн лабораторид хийлгэсэн.
Усны pH орчин, ууссан хүчилтөрөгчийг энгийн аргаар, хүнд
металлуудын (Fe, Mn, Cu, Zn, Mo, As, Pb, Cd, Ni, Cr, Al) агууламжийг Profile
Plus спектрометр дээр атом- шингээлтийн аргаар тус тус тодорхойлуулсан.
Хараа голын усны чанарын судалгаанд сонгон дээж авсан цэгүүдийг 1-
р хүснэгтээр харуулав.
1. Хараа голын усны чанарын судалгааны дээж авсан цэгүүд.
№ 2013 г. 2014 г.
1. M-15а « Бороо гол»
2. М-1 «Мандалын голын эх» (Булаг) М-1 «Мандалын голын эх » (Булаг)
3. М-2 « Мандалын гол» М-2 «Мандалын гол»
4. М-3 «Сөгнөгөрийн гол» М-3 «Сөгнөгөрийн гол»
5. М-4 «Сөгнөгөр, Мандалын болон
Хараа голын бэлчир »
М-4 «Хараа гол Сөгнөгөр, Мандалын
гол цутгасны дараа »
6. M-7а « Балжидын голын дээд хэсэг »
(уурхай хүртэл )
7. M-7б « Балжидын голын дээд хэсэг »
(уурхайн доод )
8. М-5 « Балжидын гол Хараа гол
хүртэл»
М-5 « Балжидын гол Хараа гол
хүртэл»
9. М-6 «Хараа гол Балжидын голын
цутгалын өмнө»
М-6 «Хараа гол Балжидын голын
цутгалын өмнө»
10. М-7 «Хараа гол Балжидын голын
цутгасны дараа »
М-7 «Хараа гол Балжидын гол
цутгасны дараа »
11. М-8 «.Хараа гол (Түнхэл)»
12. М-9 «Хараа гол (Зүүн-Хара)» М-9 «Хараа гол (Зүүн-Хара)»
13. M-15б « Бороо голын доод адаг»
14. М-10 «Хараа гол (Баянгол) » М-10 « Хараа гол (Баянгол)
15. М-11 «Хараа гол Орхон голын
цутгалын өмнө»
М-11 «Хараа гол Орхон голд цутгалын
өмнө»
Судалгааны үр дүн
Хараа гол нь Хэнтийн нурууны салбар уулсаас эх авч Сэлэнгэ аймгийн
Жавхлант, Сайхан, Баянгол, Мандал, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор,
Шарын гол, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр,
Баянчандмань сумдын нутгийг дайран 291 км замыг туулж Орхон голд
цутгадаг.
Голын усны химийн горимд жил , улиралд унах хур тунадасны жигд
биш хувиарлалт, геологийн тогтоц, хөрсөн бүрхэвч зэрэг байгалийн хэд
хэдэн хүчин зүйлүүд нөлөөлж байдаг. Усны горимоос түүний химийн
бүрэлдэхүүний өөрчлөлт, эрдэсжих үйл явц хамаарна. Усны химийн
бүрэлдэхүүнд гидрокарбонат, хлорт гидрокарбонат, хлорт-сульфатын
гидрокарбонат зэрэг нэгдлүүд байдаг.
Хараа голын усны эрдэсжилт дунджаар 143-203 мг/л байгаа ба харин
түүний цутгал голуудын эрдэсжилт харилцан адилгүй 50-иас 672.7 мг/л
хооронд буюу их хэлбэлзэлтэй байна.
Гадаргын усны pH орчин бол усны чанарын үнэлгээний маш чухал
үзүүлэлтийн нэг юм. Түүний хэмжээнээс химийн элементүүдийн шилжилт
хөдөлгөөн, загасны амьдрах орчин нөхцөл, усны ургамлын өсөлт, хөгжилт
болон амьдралых нь бүхий л үйл ажиллагаа хамаардаг.
Бидний судалгаанд сонгон авсан цэгүүдийн усны дээжинд хийсэн
шинжилгээний дүнгээр pH орчин нь 7- 8,9 хооронд байгаа нь нуур болон
голын усны pH орчны шаардлагад нийцэж байгаа буюу Хараа голын усны
урвалын орчин саармагаас сул шүлтлэг урвалтай байна.
Хараа голын усны рН орчин болон ууссан хүчилтөрөгчийн өнөөгийн
байдлыг 2-р хүснэгтэд харуулав.
2. Хараа голын усны химийн шинж чанарын үзүүлэлтүүд.
№
Усны дээж авсан цэгүүд
pH T, С0
Ууссан
О2, мг/л
Ууссан О2,
%
2013 2014 2013 2014 2013 2014 2013 2014
1. M-15а « Бороо голын эх » - 8,0 - 17 - 8,5 - 88,3
2. М-1 «Мандалын голын эх »
(Булаг)
9,3 8,3 24 16 - - - -
3. М-2 «Мандалын гол» 8,0 8,3 20 14 7,5 10,6 82,6 102,8
4. М-3 «Сөгнөгөрийн гол» 7,4 7,9 12 14 9,0 9,0 83,5 88,2
5. М-4 «Хараа гол Сөгнөгөр,
Мандалын гол цутгасны
дараа »
8,0 8,3 17 13 8,5 9,3 88,1 88,4
6. M-7а « Балжидын голын
дээд хэсэг » (уурхай хүртэл
- 7,7 - 6 - 10,6 - 85,0
7. M-7б « Балжидын голын
дээд хэсэг » (уурхайн доод )
- 8,4 - 20 - 8,1 - 89,6
8. М-5 « Балжидын гол Хараа 8,1 8,2 18 17 9,2 9,9 97,8 103,0
гол хүртэл»
9. М-6 «Хараа гол Балжидын
голын цутгалын өмнө»
7,8 8,1 15 20 8,9 9,8 88,6 108,6
10. М-7 «Хараа гол Балжидын
голын цутгасны дараа »
8,0 8,3 16 19 8,8 10,1 89,7 109,9
11. 7,2 - 20 - 8,7 - 96,2 -
12. М-9 «Хараа гол (Зүүн-
Хараа)»
7,5 7,5 21 17 7,8 9,9 88,4 103,0
13. M-15б « Бороо голын доод
адаг»
- 8,6 - 19 - 10,8 - 117,8
14. М-10 « Хараа гол (Баянгол) 7,8 8,5 18 20 7,7 11,0 81,4 122,4
15. М-11 «Хараа гол Орхон
голын цутгалын өмнө»
7,7 8,1 22 18 7,4 9,6 85,1 102,0
Байгалийн усны чанарын судалгааны дараагийн нэг чухал үзүүлэлт бол
ууссан хүчилтөрөгч юм. Голын усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ нь усны
хүчилтөрөгчийн горимыг илэрхийлээд зогсохгүй түүний экологи, эрүүл ахуйн
нөхцөлийн үнэлгээ хийхэд чухал ач холбогдолтой.
Хүчилтөрөгч нь усанд амьдрах амьд организмуудын амьсгалах таатай
нөхцөлийг бүрдүүлсэн хангалттай хэмжээгээр агуулагдаж байх нь чухал.
Мөн түүнчлэн гол усны өөрөө өөрийгөө цэвэршүүлэх, мөхсөн органик
үлдэгдэл бусад хольцын задрал болон органик бодисын исэлдэх процесс
зэрэгт чухал үүрэгтэй. Усан дахь ууссан хүчилтөрөгчийн концентраци багасах
нь усан орчны биологийн процессын өөрчлөлт болон биохимийн идэвхит
исэлдүүлэгч бодисуудын
/ органик/ бохирдол зэргийн тод илрэл юм.
Хүчил төрөгч нь усанд явагдах химийн процесс, ялангуяа бусад
хольцын исэлдэх болон усны организмуудын амьсгалалт зэрэгт чухал
нөлөөтэй ба ус, агаарын харилцан үйлчлэлийн болон усны ургамлын
фотосинтезийн процессын үр дүнд үүсэх буюу өөрөөр хэлбэл физик-хими
болон биохимийн процессын үр дүнд усанд уусдаг. Мөн бороо, цасны устай
хамт голын усанд ирдэг. Иймээс усанд ууссан хүчилтөрөгчийн концентраци
ихсэх, багасах хэд хэдэн шалтгаантай
Судалгаа явуулсан жилүүдэд хүчилтөрөгчийн горим дундажаар 9,3
мг/л , тогтворгүй органик бодисын жилийн дундаж агууламж 2.2 мг /л O2
байлаа. 2-р хүснэгтээс харахад гадаргын усанд агуулагдах ууссан
хүчилтөрөгчийн үзүүлэлт 2013 онд 7,2-9,2 мг/л ба 2014 онд 8,1-11,0 мг/л ба
энэ нь стандарт хэмжээнд байна.
2. Хараа голын усны хүнд металын судалгаа.
Усанд хүнд металлуудын хуримтлал үүсэх нь ихэвчлэн уул уурхайн
үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой байна.
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй голын усны бохирдолыг илрүүлэх
хамгийн найдвартай болон бодит шалгуур үзүүлэлт бол усанд болон түүний
ѐроолын хурдаст (Хүснэгт 3) агуулагдах хүнд металын агууламж юм. Түүний
органик бодисын бохирдолоос ялгаатай тал нь задралд орж, устаж үгүй
болохгүй харин байгалийн экосистемийн нэгээс нөгөөд шилжин
хуримтлагдан хордуулж байдагт оршино
Организмууд нь уснаас өөрт хэрэгцээтэй тэжээлийн элементүүдийг
идэвхитэй шингээх явцад хүнд метал ч мөн их, бага ямар нэг хэмжээгээр
шингээгдэн хордуулах нөхцөл буй болдог Иймээс байгалийн усны
организмуудын физиологид металл нэгдлүүдийн үзүүлэх нөлөө зэргийг
судлан илрүүлэх явдал чухал.
Хараа голын усны химийн бүрэлдэхүүний экологийн өнөөгийн төлөв
байдлыг судлан чанарын үнэлгээ өгөх зорилгоор сонгон авсан цэгүүдийн
усны дээжинд хийсэн шинжилгээний 2013 оны үр дүнгээр М-2, М-3 цэгүүдэд
төмрийн агуулалт хүлцэх хэмжээнээс их буюу 127,6 ба 112,6 мкг/л, мөн
зэсийн агууламж М-2 (Мандалын гол) цэгийн дээжинд хүлцэх хэмжээнээс их
буюу 1,5 мкг/л тус тус байна. Харин хар тугалга, кадми, кобальт зэрэг хүнд
металлууд илрээгүй ба харин Хараа голын эхээс авсан дээжинд Молибдены
агууламж өндөр буюу 0,06мг/л ба энэ нь хүлцэх хэмжээтэй (0,07мг/л)
ойролцоо байна.
2014 оны шинжилгээний үр дүнгээр зэсийн агууламж М-1цэгт 8 мкг/л ,
цайрын агууламж М-3 цэгт 1,6 мкг/л, марганцын агууламж М-3, М-4 цэгүүдэд
1,4- 2,5 мкг/л байгаа нь хүлцэх хэмжээнээс илүү байна. Шинжилгээнд
хамрагдсан бусад микроэлемент (Аl, Fe, Mo) болон хүнд метал ( Pb, Cd, Ni,
Cr, Al) илрээгүй ба харьцангуй бага буюу хүлцэх хэмжээнээс бага байна.
Хараа голын усны 11 цэгийн дээжинд хүнцэл (As) илэрсэн буюу
0,0007- 0,0170 мг/дм3
/ 0,7-1,7 мкг/л ба энэ нь амьд организмд үзүүлэх
аюултай нөлөөлөлөөрөө 3-р зэрэглэлийн элемент юм. Хүнцэл нь гадаргын
усанд чулуун нүүрс шатаасан утаанаас агаарын хур тунадасаар дамжин ирэх
магадлалтай юм.
3. Хараа голын ёроолын хурдасын хүнд металын судалгаа
Хүнд металлууд нь аливаа ордын дагалдах элемент болж газрын гүнд
үүсээд, тухайн газрыг ухаж хөндөх үед газрын гадаргад ил гарч ирснээрээ
химийн урвал, исэлдэн ангижрах процесст орж хувиран өөрчлөгдөж,
орчныхоо хөрс, усанд нөлөөлдөг байна. Гадны нөлөөллийн улмаас гадаргын
усанд үүссэн хүнд металлууд урсгалынхаа дагуу зөөвөрлөгдөх замдаа
ѐроолын хурдаст хуримтлагдана.
Голын ѐроолын хурдаст хүнд металлын хуримтлал зөвшөөрөгдсөн
дээд хэмжээнээс илүү концентрацитай байх нь усны чанарт нөлөөлж
бохирдуулах ба усны ѐроолын хурдаснаас микроэлементийн угаагдлыг буй
болгох замаар хоѐрдогч бохирдол үүсгэхээс гадна түүнд амьдрагч амьд
организмуудад хортой нөлөөг үзүүлдэг. Голын ѐроолын хурдасны химийн
элементүүдийн шилжилт хөдөлгөөн нь тэдгээрийн уусах байдлаас хамаарах
ба энэ нь pH орчны хүчилжих, шүлтжих нөхцөл болон исэлдэн-ангижрах
процессоос ихэвчлэн хамаардаг.
Хараа голын ѐроолын хурдасын хүнд металлын шинжилгээний үр дүнг
3-р хүснэгтээр харуулав.
3. Голын ёроолын хурдасын хүнд металлын үзүүлэлт, 2014он. (мг/кг).
Дээж Al Fe Cu Zn Mn Pb Cd Ni Cr Mo As
M-
15а 19236,00 19500,00 0 4,48 414,20 0 0 2,90 2,80 0 0
М-1 25940,00 21200,00 0 60,70 389,40 0 0 0 0 0 0
М-2 27120,00 25440,00 0 34,50 716,40 0 0 0 9,82 0 0
М-3 8466,00 10254,00 0 0 481,80 0 0 0 0 0 0
М-4 24740,00 23500,00 0 46,16 567,00 0 0 0 5,68 0 0
M-7а 27860,00 28180,00 0 24,02 395,80 0 0 0 2,22 0 0
M-7б 30720,00 32560,00 0 26,08 635,60 0 0 0 15,78 0 0
М-5 32120,00 29580,00 0 41,28 579,00 0 0 4,12 23,62 0 0
М-6 29500,00 27540,00 0 34,88 805,40 0 0 9,58 12,24 0 0
М-7 32280,00 29480,00 0 43,40 795,20 0 0 0 18,30 0 0
М-9 21080,00 20860,00 0 25,58 472,40 0 0 0 0 0 0
M-
15б 25720,00 25640,00 0 25,74 466,80 0 0 0 9,64 0 0
М-10 7864,00 9634,00 0 0 232,20 0 0 0 0 0 0
М-11 22740,00 24140,00 0 17,60 647,60 0 0 2,32 6,56 0 0
Хараа, түүний цутгалуудын голын ѐроолын хурдасад хүнд элементүүдийн
агууламж тодорхойлсон дүнгээс үзэхэд хар тугалга (Pb), кадми (Cd),
молибден (Mo), хүнцэл (As) зэрэг хүнд элементүүд илрээгүй , хөнгөн
цагаан(Al), төмрийн(Fe) агууламж харьцангуй өндөр байна. Эдгээр
элементүүд нь газрын давхаргын үндсэн элемент бөгөөд уул уурхайн
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас усанд булингар хэлбэрээр орж, урсгалын
явцад ѐроолын хурдаст хуримтлагддаг байна. Иймээс ч голын ѐроолын
хурдаст эдгээр элементүүдийн агууламж маш өндөр гарч байна. Харин голын
ѐроолын хурдаст зарим хүнд элементүүд илэрсэн хэдий ч агууламж нь
хөрсний кларк хэмжээнээс нилээд бага байна. Хараа голын болон түүний
цутгал голуудын усны бохирдол нь антропоген үйл ажиллагаатай шууд
холбоотой байгаа нь бидний судалгаанаас харагдлаа.
Дүгнэлт
1. Хараа голын усны рН орчин 7- 8,9 хооронд байгаа нь нуур болон
голын усны pH орчны стандартад нийцэж байгаа буюу Хараа голын
усны урвалын орчин саармагаас сул шүлтлэг урвалтай байна.
2. Судалгаа явуулсан жилүүдэд буюу 2013 онд Хараа голын усны ууссан
хүчилтөрөгчийн үзүүлэлт 7,2-9,2 мг/л ба 2014 онд 8,1-11,0 мг/л ба энэ
нь стандарт хэмжээнд байна.
3. Хараа голын цутгал гол Балжидын гол нь алт олборлолтоос үүдэлтэй
техногеннийн нөлөөлөлд их өртөөд байгаа нь Хараа голын усны
чанарт сөргөөр нөлөөлж хүнцэлээр бохирдуулж болзошгүй байна.
4. Хараа, түүний цутгалуудын голын ѐроолын хурдасад хүнд
элементүүдийн агууламж тодорхойлсон дүнгээс үзэхэд хар тугалга
(Pb), кадми (Cd), молибден (Mo), хүнцэл (As) зэрэг хүнд элементүүд
илрээгүй , хөнгөн цагаан, төмрийн агууламж харьцангуй өндөр байна.
Зөвлөмж.
Цаашид хүнд металлын агууламжийг усанд болон ѐроолын хурдаст
тодорхойлсон усны чанарын судалгааны үр дүнг үндэслэн голын экосистем,
загас жараахай, усны амьтан, ургамалд, цаашлаад хүн, малд хэрхэн
нөлөөлөхийг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан судлах, нэгэнт үүссэн
хүнд металлын хуримтлалыг бууруулан сөрөг нөлөөг багасгах талаар авч
хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулах ажлыг үе шаттай
зохион байгуулах нь зүйтэй байна.
Ашигласан хэвлэл
1. Базаров С.М., Павлов И.А., Гаранкина В.П. Гидрохимическая и
микробиологическая характеристика р. Хараа // Вестник БГУ. – Вып. 3.
Химия, Биология. География. – 2014. С. 79-81.
2. Отгонбат Б., Ганболд М.,Энхтуяа Б.,Ганбаатар Ц. “Хараа голын ай
савын усны чанарын үнэлгээ”. М. Өлзий, Х.Зундуйжанцан нэрэмжит
ЭШ-ний бага хурлын эмхэтгэл, Дархан-Уул, 2014,С. 12-15 “Томоохон
голуудын ай савын усны нөөц, усан орчны экологийн судалгаа” сэдэвт ажлын тайлан,
Геоэкологийн хүрээлэн. Улаанбаатар, 2007.
3. Жавзан Ч., бусад “Орхон голын эх орчмын усны химийн бүрэлдэхүүн” Монгол орны
геоэкологийн зарим асуудал. Улаанбаатар, 2006.
4. Жавзан Ч., Эрдэнэцэцэг Ц. “Орхон гол түүний томоохон цутгалуудын усны чанар,
бохирдлын судалгааны дүнгээс” Монгол орны геоэкологийн асуудал. Улаанбаатар, 2010.
5. Жадамбаа Н., Жавзан Ч., Удвалцэцэг Г., бусад “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас
байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн судалгаа” УИХ-ын даалгаварт ажлын тайлан.
Улаанбаатар, 2005 .
6. Мөнгөнцэцэг А. “Сэлэнгэ мөрний гидрохими” Улаанбаатар, 2006.

Mais conteúdo relacionado

Mais procurados

Индикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээИндикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээAriunbolorChimedOchi1
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтkhongoroo_38
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9davaa627
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
101 15-metalliin shinj chanar
101 15-metalliin shinj chanar101 15-metalliin shinj chanar
101 15-metalliin shinj chanarXaz Bit
 
эд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамэд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамbachkajoy
 
Enzyme bie daalt
Enzyme bie daaltEnzyme bie daalt
Enzyme bie daaltOyuka Oyu
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилNational of University Mongolia
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадварEnkhtuya Batchuluun
 
экосистем
экосистемэкосистем
экосистемdavaa627
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7azora14
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйE-Gazarchin Online University
 
101 9-termohimiin vndes
101 9-termohimiin vndes101 9-termohimiin vndes
101 9-termohimiin vndesXaz Bit
 

Mais procurados (20)

Индикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээИндикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээ
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
оксид
оксидоксид
оксид
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголт
 
Biochemistry l 3
Biochemistry l 3Biochemistry l 3
Biochemistry l 3
 
Хог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежментХог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежмент
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
101 15-metalliin shinj chanar
101 15-metalliin shinj chanar101 15-metalliin shinj chanar
101 15-metalliin shinj chanar
 
эд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамэд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журам
 
Enzyme bie daalt
Enzyme bie daaltEnzyme bie daalt
Enzyme bie daalt
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
 
D. Ariunaa
D.  AriunaaD.  Ariunaa
D. Ariunaa
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
экосистем
экосистемэкосистем
экосистем
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
 
101 9-termohimiin vndes
101 9-termohimiin vndes101 9-termohimiin vndes
101 9-termohimiin vndes
 

Semelhante a Хараа голын усны чанарын судалгаа

Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516GeoMedeelel
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8E-Gazarchin Online University
 
дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009bolortssetseg
 
2014.02.20 “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Б.Энхба...
2014.02.20 “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Б.Энхба...2014.02.20 “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Б.Энхба...
2014.02.20 “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Б.Энхба...The Business Council of Mongolia
 
газар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөцгазар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөцJoker Huslen
 
Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20GeoMedeelel
 
Random 110516051720-phpapp01
Random 110516051720-phpapp01Random 110516051720-phpapp01
Random 110516051720-phpapp01Lhagva Naymtomor
 
Монгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдалМонгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдалAnkhbileg Luvsan
 

Semelhante a Хараа голын усны чанарын судалгаа (13)

Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
 
Sem 1
Sem 1Sem 1
Sem 1
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
 
Us
UsUs
Us
 
дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009
 
2014.02.20 “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Б.Энхба...
2014.02.20 “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Б.Энхба...2014.02.20 “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Б.Энхба...
2014.02.20 “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Б.Энхба...
 
газар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөцгазар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөц
 
Cem11
Cem11Cem11
Cem11
 
Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20
 
Random 110516051720-phpapp01
Random 110516051720-phpapp01Random 110516051720-phpapp01
Random 110516051720-phpapp01
 
Soil pollution ipt
Soil pollution iptSoil pollution ipt
Soil pollution ipt
 
Монгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдалМонгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдал
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 

Mais de Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

Mais de Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Хараа голын усны чанарын судалгаа

  • 1. ХАРАА ГОЛЫН УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГАА Энхтуяа.Б Ph.D,Ганболд.М Ph.D, Дэмбэрэлням.О M.Sc Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн Агроэкологи, Бизнесийн сургууль Хураангуй Хараа голын усны чанарын судалгааг олон улсын төслийн хүрээнд 2013-2014 онд хийж гүйцэтгэсэн. Энэ судалгааны ажил нь гадаргын усны чанарын гол үзүүлэлт болох ууссан хүчил төрөгч, рН орчин болон хүнд металлуудын агууламжийг ОХУ-ын Байгаль нуурын байгаль ашиглалтын хүрээлэнгийн Геохимийн лабораторид тодорхойлуулсан. Бид Хараа голын эх, Сөгнөгөрын гол, Балжидын гол, Бороо гол, Түнхэл, Зүүнхараа, Баян гол зэрэг цутгал голуудын дээд, доод хэсгээс нийт 15 цэгээс усны болон ѐроолын хурдасны дээж авч ууссан хүчил төрөгч, рН орчин ба хүнд металлуудын агууламжийг тодорхойлж чанарын үнэлгээ өгсөн Хараа голын ус болон түүний цутгал голууд уул уурхай, үйлдвэржилт зэргээс үүдэлтэй бохирдож байгаа боловч голын усны эрдэсжилт, хатуулаг болон үндсэн элементүүдийн агууламж нь судалгаа явуулсан хугацаанд онцгой өөрчлөгдөөгүй, булингар нь урсгалынхаа явцад ѐроолдоо тунаж, голын ус өөрөө өөрийгөө цэвэршүүлж, харьцангуй цэвэр ус Орхон голтой нийлж байна. Түлхүүр үг Усны химийн бүрэлдэхүүн, голын ёроолын хурдас, хүнд металл Судалгааны үндэслэл. Хараа голын сав газарт хот суурин, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай болон үйлдвэрлэл нилээд хөгжсөн манай орны ачаалал ихтэй голуудын нэг юм. Хараа голын хамгийн том төвлөрсөн суурин газар бол Дархан-Уул аймаг юм. Сүүлийн үед Дархан –Уул аймгийн хүн ам, мал сүрэг, үйлдвэр үйлчилгээ, аж ахуйн усны эрэлт хэрэгцээ, шаардлага жилээс жилд өсөж байгаа зэрэг асуудлуудаас болж усны чанар, хэмжээнд очиж байгаа ачаалал ихэсч байна. Үүнээс үүдэлтэй хүний болон байгалийн хүчин зүйлс байгалийн усны чанар, химийн бүрэлдэхүүнд төдийгүй усан орчны экосистемд буюу амьтан ургамал, хүн төрөлхтөний хэвийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхээр болж
  • 2. байна. Голын усны чанар хүн, малын эрүүл мэндэд зайлшгүй нөлөөтэйгээс гадна энэ салбарын эдийн засгийн өгөөж ч буурахад хүрдэг. Монгол Улсын Засгийн газраас 1992 онд “Алт” хөтөлбөр батлагдсанаас хойш тус улсын алтны шороон ордуудыг хуулийн дагуу болон хууль бусаар олборлох үйл ажиллагаа эрчимжиж гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна. Эдгээр уул уурхайн компаниуд нь алтыг олборлох явцдаа голын голдрилыг өөрчилж урсгал усны динамик тогтолцоо, усны нөөц, чанарыг алдагдуулж байна. Сүүлийн үед алтны үндсэн ордыг ашиглахдаа металл мөнгөн ус, цианид, хүхрийн хүчил зэрэг хорт бодисыг ихээр хэрэглэдэг нь усыг бохирдуулах үндсэн шалтгаан болж байгаа ба Хараа гол болон түүний цутгал голууд алт олборлолтын болон үйлдвэрлэлийн бохирдолд харьцангуй ихээр өртсөн учир усны чанарын судалгааг хийх нь чухал байна. Иймд бидний судалгааны гол зорилго нь Хараа голын усны чанарын өнөөгийн төлөв байдлыг тогтоон нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэхэд оршино. Судалгааны арга зүй. Хараа голын усны чанарын судалгааг ажлыг 2013-2014 онд хийж гүйцэтгэлээ. Хараа голын усны чанарын судалгаанд Хараа голын эх, Мандалын гол, Сөгнөгөрийн гол, Балжидын гол, Бороо гол зэрэг түүний цутгал голуудыг хамруулсан болно. Энэ судалгааны ажлын хүрээнд Хараа голын үндсэн 15 цэгээс усны болон ѐроолын хурдасны дээж авсан. Голын усанд ууссан хүчилтөрөгчийг энгийн аргаар, усны pH орчин болон усны температурыг ИТ-1101 pH метрээр стандарт уусмалаар тохиргоо хийсний дараа газар дээр нь тодорхойлсон Усны ѐроолын хурдасны дээжийг пластик дээж авагчаар аван 2 давхар гялгар уутанд хийж Винклерийн стандарт аргаар ууссан хүчилтөрөгчийг тодорхойлсон. Хараа голын усны ѐроолын хурдасны дээжинд хийсэн судалгааны шинжилгээний үр дүнг Боуэны тогтоосон дэлхийн хөрсний кларк хэмжээтэй харьцуулан үзэж бохирдлын болон экологийн үнэлгээг өгсөн. Усны дээжний чанарыг хадгалах зорилгоор 0,45 мкм хэмжээт мембраны фильтрээр шүүж, дараа нь концентрацтай азотын хүчил дусаан хамгаалж хүнд металлын шинжилгээг ОХУ-ын Байгаль нуурийн байгаль ашиглалтын хүрээлэнгийн геохимийн лабораторид хийлгэсэн.
  • 3. Усны pH орчин, ууссан хүчилтөрөгчийг энгийн аргаар, хүнд металлуудын (Fe, Mn, Cu, Zn, Mo, As, Pb, Cd, Ni, Cr, Al) агууламжийг Profile Plus спектрометр дээр атом- шингээлтийн аргаар тус тус тодорхойлуулсан. Хараа голын усны чанарын судалгаанд сонгон дээж авсан цэгүүдийг 1- р хүснэгтээр харуулав. 1. Хараа голын усны чанарын судалгааны дээж авсан цэгүүд. № 2013 г. 2014 г. 1. M-15а « Бороо гол» 2. М-1 «Мандалын голын эх» (Булаг) М-1 «Мандалын голын эх » (Булаг) 3. М-2 « Мандалын гол» М-2 «Мандалын гол» 4. М-3 «Сөгнөгөрийн гол» М-3 «Сөгнөгөрийн гол» 5. М-4 «Сөгнөгөр, Мандалын болон Хараа голын бэлчир » М-4 «Хараа гол Сөгнөгөр, Мандалын гол цутгасны дараа » 6. M-7а « Балжидын голын дээд хэсэг » (уурхай хүртэл ) 7. M-7б « Балжидын голын дээд хэсэг » (уурхайн доод ) 8. М-5 « Балжидын гол Хараа гол хүртэл» М-5 « Балжидын гол Хараа гол хүртэл» 9. М-6 «Хараа гол Балжидын голын цутгалын өмнө» М-6 «Хараа гол Балжидын голын цутгалын өмнө» 10. М-7 «Хараа гол Балжидын голын цутгасны дараа » М-7 «Хараа гол Балжидын гол цутгасны дараа » 11. М-8 «.Хараа гол (Түнхэл)» 12. М-9 «Хараа гол (Зүүн-Хара)» М-9 «Хараа гол (Зүүн-Хара)» 13. M-15б « Бороо голын доод адаг» 14. М-10 «Хараа гол (Баянгол) » М-10 « Хараа гол (Баянгол) 15. М-11 «Хараа гол Орхон голын цутгалын өмнө» М-11 «Хараа гол Орхон голд цутгалын өмнө» Судалгааны үр дүн Хараа гол нь Хэнтийн нурууны салбар уулсаас эх авч Сэлэнгэ аймгийн Жавхлант, Сайхан, Баянгол, Мандал, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань сумдын нутгийг дайран 291 км замыг туулж Орхон голд цутгадаг.
  • 4. Голын усны химийн горимд жил , улиралд унах хур тунадасны жигд биш хувиарлалт, геологийн тогтоц, хөрсөн бүрхэвч зэрэг байгалийн хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлж байдаг. Усны горимоос түүний химийн бүрэлдэхүүний өөрчлөлт, эрдэсжих үйл явц хамаарна. Усны химийн бүрэлдэхүүнд гидрокарбонат, хлорт гидрокарбонат, хлорт-сульфатын гидрокарбонат зэрэг нэгдлүүд байдаг. Хараа голын усны эрдэсжилт дунджаар 143-203 мг/л байгаа ба харин түүний цутгал голуудын эрдэсжилт харилцан адилгүй 50-иас 672.7 мг/л хооронд буюу их хэлбэлзэлтэй байна. Гадаргын усны pH орчин бол усны чанарын үнэлгээний маш чухал үзүүлэлтийн нэг юм. Түүний хэмжээнээс химийн элементүүдийн шилжилт хөдөлгөөн, загасны амьдрах орчин нөхцөл, усны ургамлын өсөлт, хөгжилт болон амьдралых нь бүхий л үйл ажиллагаа хамаардаг. Бидний судалгаанд сонгон авсан цэгүүдийн усны дээжинд хийсэн шинжилгээний дүнгээр pH орчин нь 7- 8,9 хооронд байгаа нь нуур болон голын усны pH орчны шаардлагад нийцэж байгаа буюу Хараа голын усны урвалын орчин саармагаас сул шүлтлэг урвалтай байна. Хараа голын усны рН орчин болон ууссан хүчилтөрөгчийн өнөөгийн байдлыг 2-р хүснэгтэд харуулав. 2. Хараа голын усны химийн шинж чанарын үзүүлэлтүүд. № Усны дээж авсан цэгүүд pH T, С0 Ууссан О2, мг/л Ууссан О2, % 2013 2014 2013 2014 2013 2014 2013 2014 1. M-15а « Бороо голын эх » - 8,0 - 17 - 8,5 - 88,3 2. М-1 «Мандалын голын эх » (Булаг) 9,3 8,3 24 16 - - - - 3. М-2 «Мандалын гол» 8,0 8,3 20 14 7,5 10,6 82,6 102,8 4. М-3 «Сөгнөгөрийн гол» 7,4 7,9 12 14 9,0 9,0 83,5 88,2 5. М-4 «Хараа гол Сөгнөгөр, Мандалын гол цутгасны дараа » 8,0 8,3 17 13 8,5 9,3 88,1 88,4 6. M-7а « Балжидын голын дээд хэсэг » (уурхай хүртэл - 7,7 - 6 - 10,6 - 85,0 7. M-7б « Балжидын голын дээд хэсэг » (уурхайн доод ) - 8,4 - 20 - 8,1 - 89,6 8. М-5 « Балжидын гол Хараа 8,1 8,2 18 17 9,2 9,9 97,8 103,0
  • 5. гол хүртэл» 9. М-6 «Хараа гол Балжидын голын цутгалын өмнө» 7,8 8,1 15 20 8,9 9,8 88,6 108,6 10. М-7 «Хараа гол Балжидын голын цутгасны дараа » 8,0 8,3 16 19 8,8 10,1 89,7 109,9 11. 7,2 - 20 - 8,7 - 96,2 - 12. М-9 «Хараа гол (Зүүн- Хараа)» 7,5 7,5 21 17 7,8 9,9 88,4 103,0 13. M-15б « Бороо голын доод адаг» - 8,6 - 19 - 10,8 - 117,8 14. М-10 « Хараа гол (Баянгол) 7,8 8,5 18 20 7,7 11,0 81,4 122,4 15. М-11 «Хараа гол Орхон голын цутгалын өмнө» 7,7 8,1 22 18 7,4 9,6 85,1 102,0 Байгалийн усны чанарын судалгааны дараагийн нэг чухал үзүүлэлт бол ууссан хүчилтөрөгч юм. Голын усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ нь усны хүчилтөрөгчийн горимыг илэрхийлээд зогсохгүй түүний экологи, эрүүл ахуйн нөхцөлийн үнэлгээ хийхэд чухал ач холбогдолтой. Хүчилтөрөгч нь усанд амьдрах амьд организмуудын амьсгалах таатай нөхцөлийг бүрдүүлсэн хангалттай хэмжээгээр агуулагдаж байх нь чухал. Мөн түүнчлэн гол усны өөрөө өөрийгөө цэвэршүүлэх, мөхсөн органик үлдэгдэл бусад хольцын задрал болон органик бодисын исэлдэх процесс зэрэгт чухал үүрэгтэй. Усан дахь ууссан хүчилтөрөгчийн концентраци багасах нь усан орчны биологийн процессын өөрчлөлт болон биохимийн идэвхит исэлдүүлэгч бодисуудын / органик/ бохирдол зэргийн тод илрэл юм. Хүчил төрөгч нь усанд явагдах химийн процесс, ялангуяа бусад хольцын исэлдэх болон усны организмуудын амьсгалалт зэрэгт чухал нөлөөтэй ба ус, агаарын харилцан үйлчлэлийн болон усны ургамлын фотосинтезийн процессын үр дүнд үүсэх буюу өөрөөр хэлбэл физик-хими болон биохимийн процессын үр дүнд усанд уусдаг. Мөн бороо, цасны устай хамт голын усанд ирдэг. Иймээс усанд ууссан хүчилтөрөгчийн концентраци ихсэх, багасах хэд хэдэн шалтгаантай Судалгаа явуулсан жилүүдэд хүчилтөрөгчийн горим дундажаар 9,3 мг/л , тогтворгүй органик бодисын жилийн дундаж агууламж 2.2 мг /л O2 байлаа. 2-р хүснэгтээс харахад гадаргын усанд агуулагдах ууссан
  • 6. хүчилтөрөгчийн үзүүлэлт 2013 онд 7,2-9,2 мг/л ба 2014 онд 8,1-11,0 мг/л ба энэ нь стандарт хэмжээнд байна. 2. Хараа голын усны хүнд металын судалгаа. Усанд хүнд металлуудын хуримтлал үүсэх нь ихэвчлэн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой байна. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй голын усны бохирдолыг илрүүлэх хамгийн найдвартай болон бодит шалгуур үзүүлэлт бол усанд болон түүний ѐроолын хурдаст (Хүснэгт 3) агуулагдах хүнд металын агууламж юм. Түүний органик бодисын бохирдолоос ялгаатай тал нь задралд орж, устаж үгүй болохгүй харин байгалийн экосистемийн нэгээс нөгөөд шилжин хуримтлагдан хордуулж байдагт оршино Организмууд нь уснаас өөрт хэрэгцээтэй тэжээлийн элементүүдийг идэвхитэй шингээх явцад хүнд метал ч мөн их, бага ямар нэг хэмжээгээр шингээгдэн хордуулах нөхцөл буй болдог Иймээс байгалийн усны организмуудын физиологид металл нэгдлүүдийн үзүүлэх нөлөө зэргийг судлан илрүүлэх явдал чухал. Хараа голын усны химийн бүрэлдэхүүний экологийн өнөөгийн төлөв байдлыг судлан чанарын үнэлгээ өгөх зорилгоор сонгон авсан цэгүүдийн усны дээжинд хийсэн шинжилгээний 2013 оны үр дүнгээр М-2, М-3 цэгүүдэд төмрийн агуулалт хүлцэх хэмжээнээс их буюу 127,6 ба 112,6 мкг/л, мөн зэсийн агууламж М-2 (Мандалын гол) цэгийн дээжинд хүлцэх хэмжээнээс их буюу 1,5 мкг/л тус тус байна. Харин хар тугалга, кадми, кобальт зэрэг хүнд металлууд илрээгүй ба харин Хараа голын эхээс авсан дээжинд Молибдены агууламж өндөр буюу 0,06мг/л ба энэ нь хүлцэх хэмжээтэй (0,07мг/л) ойролцоо байна. 2014 оны шинжилгээний үр дүнгээр зэсийн агууламж М-1цэгт 8 мкг/л , цайрын агууламж М-3 цэгт 1,6 мкг/л, марганцын агууламж М-3, М-4 цэгүүдэд 1,4- 2,5 мкг/л байгаа нь хүлцэх хэмжээнээс илүү байна. Шинжилгээнд хамрагдсан бусад микроэлемент (Аl, Fe, Mo) болон хүнд метал ( Pb, Cd, Ni, Cr, Al) илрээгүй ба харьцангуй бага буюу хүлцэх хэмжээнээс бага байна. Хараа голын усны 11 цэгийн дээжинд хүнцэл (As) илэрсэн буюу 0,0007- 0,0170 мг/дм3 / 0,7-1,7 мкг/л ба энэ нь амьд организмд үзүүлэх аюултай нөлөөлөлөөрөө 3-р зэрэглэлийн элемент юм. Хүнцэл нь гадаргын усанд чулуун нүүрс шатаасан утаанаас агаарын хур тунадасаар дамжин ирэх магадлалтай юм. 3. Хараа голын ёроолын хурдасын хүнд металын судалгаа
  • 7. Хүнд металлууд нь аливаа ордын дагалдах элемент болж газрын гүнд үүсээд, тухайн газрыг ухаж хөндөх үед газрын гадаргад ил гарч ирснээрээ химийн урвал, исэлдэн ангижрах процесст орж хувиран өөрчлөгдөж, орчныхоо хөрс, усанд нөлөөлдөг байна. Гадны нөлөөллийн улмаас гадаргын усанд үүссэн хүнд металлууд урсгалынхаа дагуу зөөвөрлөгдөх замдаа ѐроолын хурдаст хуримтлагдана. Голын ѐроолын хурдаст хүнд металлын хуримтлал зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс илүү концентрацитай байх нь усны чанарт нөлөөлж бохирдуулах ба усны ѐроолын хурдаснаас микроэлементийн угаагдлыг буй болгох замаар хоѐрдогч бохирдол үүсгэхээс гадна түүнд амьдрагч амьд организмуудад хортой нөлөөг үзүүлдэг. Голын ѐроолын хурдасны химийн элементүүдийн шилжилт хөдөлгөөн нь тэдгээрийн уусах байдлаас хамаарах ба энэ нь pH орчны хүчилжих, шүлтжих нөхцөл болон исэлдэн-ангижрах процессоос ихэвчлэн хамаардаг. Хараа голын ѐроолын хурдасын хүнд металлын шинжилгээний үр дүнг 3-р хүснэгтээр харуулав. 3. Голын ёроолын хурдасын хүнд металлын үзүүлэлт, 2014он. (мг/кг). Дээж Al Fe Cu Zn Mn Pb Cd Ni Cr Mo As M- 15а 19236,00 19500,00 0 4,48 414,20 0 0 2,90 2,80 0 0 М-1 25940,00 21200,00 0 60,70 389,40 0 0 0 0 0 0 М-2 27120,00 25440,00 0 34,50 716,40 0 0 0 9,82 0 0 М-3 8466,00 10254,00 0 0 481,80 0 0 0 0 0 0 М-4 24740,00 23500,00 0 46,16 567,00 0 0 0 5,68 0 0 M-7а 27860,00 28180,00 0 24,02 395,80 0 0 0 2,22 0 0 M-7б 30720,00 32560,00 0 26,08 635,60 0 0 0 15,78 0 0 М-5 32120,00 29580,00 0 41,28 579,00 0 0 4,12 23,62 0 0 М-6 29500,00 27540,00 0 34,88 805,40 0 0 9,58 12,24 0 0 М-7 32280,00 29480,00 0 43,40 795,20 0 0 0 18,30 0 0 М-9 21080,00 20860,00 0 25,58 472,40 0 0 0 0 0 0 M- 15б 25720,00 25640,00 0 25,74 466,80 0 0 0 9,64 0 0 М-10 7864,00 9634,00 0 0 232,20 0 0 0 0 0 0 М-11 22740,00 24140,00 0 17,60 647,60 0 0 2,32 6,56 0 0
  • 8. Хараа, түүний цутгалуудын голын ѐроолын хурдасад хүнд элементүүдийн агууламж тодорхойлсон дүнгээс үзэхэд хар тугалга (Pb), кадми (Cd), молибден (Mo), хүнцэл (As) зэрэг хүнд элементүүд илрээгүй , хөнгөн цагаан(Al), төмрийн(Fe) агууламж харьцангуй өндөр байна. Эдгээр элементүүд нь газрын давхаргын үндсэн элемент бөгөөд уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас усанд булингар хэлбэрээр орж, урсгалын явцад ѐроолын хурдаст хуримтлагддаг байна. Иймээс ч голын ѐроолын хурдаст эдгээр элементүүдийн агууламж маш өндөр гарч байна. Харин голын ѐроолын хурдаст зарим хүнд элементүүд илэрсэн хэдий ч агууламж нь хөрсний кларк хэмжээнээс нилээд бага байна. Хараа голын болон түүний цутгал голуудын усны бохирдол нь антропоген үйл ажиллагаатай шууд холбоотой байгаа нь бидний судалгаанаас харагдлаа. Дүгнэлт 1. Хараа голын усны рН орчин 7- 8,9 хооронд байгаа нь нуур болон голын усны pH орчны стандартад нийцэж байгаа буюу Хараа голын усны урвалын орчин саармагаас сул шүлтлэг урвалтай байна. 2. Судалгаа явуулсан жилүүдэд буюу 2013 онд Хараа голын усны ууссан хүчилтөрөгчийн үзүүлэлт 7,2-9,2 мг/л ба 2014 онд 8,1-11,0 мг/л ба энэ нь стандарт хэмжээнд байна. 3. Хараа голын цутгал гол Балжидын гол нь алт олборлолтоос үүдэлтэй техногеннийн нөлөөлөлд их өртөөд байгаа нь Хараа голын усны чанарт сөргөөр нөлөөлж хүнцэлээр бохирдуулж болзошгүй байна. 4. Хараа, түүний цутгалуудын голын ѐроолын хурдасад хүнд элементүүдийн агууламж тодорхойлсон дүнгээс үзэхэд хар тугалга (Pb), кадми (Cd), молибден (Mo), хүнцэл (As) зэрэг хүнд элементүүд илрээгүй , хөнгөн цагаан, төмрийн агууламж харьцангуй өндөр байна. Зөвлөмж. Цаашид хүнд металлын агууламжийг усанд болон ѐроолын хурдаст тодорхойлсон усны чанарын судалгааны үр дүнг үндэслэн голын экосистем, загас жараахай, усны амьтан, ургамалд, цаашлаад хүн, малд хэрхэн нөлөөлөхийг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан судлах, нэгэнт үүссэн хүнд металлын хуримтлалыг бууруулан сөрөг нөлөөг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулах ажлыг үе шаттай зохион байгуулах нь зүйтэй байна.
  • 9. Ашигласан хэвлэл 1. Базаров С.М., Павлов И.А., Гаранкина В.П. Гидрохимическая и микробиологическая характеристика р. Хараа // Вестник БГУ. – Вып. 3. Химия, Биология. География. – 2014. С. 79-81. 2. Отгонбат Б., Ганболд М.,Энхтуяа Б.,Ганбаатар Ц. “Хараа голын ай савын усны чанарын үнэлгээ”. М. Өлзий, Х.Зундуйжанцан нэрэмжит ЭШ-ний бага хурлын эмхэтгэл, Дархан-Уул, 2014,С. 12-15 “Томоохон голуудын ай савын усны нөөц, усан орчны экологийн судалгаа” сэдэвт ажлын тайлан, Геоэкологийн хүрээлэн. Улаанбаатар, 2007. 3. Жавзан Ч., бусад “Орхон голын эх орчмын усны химийн бүрэлдэхүүн” Монгол орны геоэкологийн зарим асуудал. Улаанбаатар, 2006. 4. Жавзан Ч., Эрдэнэцэцэг Ц. “Орхон гол түүний томоохон цутгалуудын усны чанар, бохирдлын судалгааны дүнгээс” Монгол орны геоэкологийн асуудал. Улаанбаатар, 2010. 5. Жадамбаа Н., Жавзан Ч., Удвалцэцэг Г., бусад “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн судалгаа” УИХ-ын даалгаварт ажлын тайлан. Улаанбаатар, 2005 . 6. Мөнгөнцэцэг А. “Сэлэнгэ мөрний гидрохими” Улаанбаатар, 2006.