SlideShare uma empresa Scribd logo
1 de 2
МАХН-ын дарга Н. Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Намын
гүйцэтгэх товчооны гишүүдэд
2015 оны 6 сарын 22 Улаанбаатар хот
Бага чуулган хуралдуулах тухай
Төр засгийн бодлого,үйл ажиллагааны алдаанаас болж улс төр,эдийн засгийн
нөхцөл байдал хүндэрч нийгэмд шударга ёс алдагдаж ард түмний амьдрал улам
доройтсоор байна.
УИХ-д “Шударга ёс эвсэл” бүлэг байгуулан Шинэчлэлийн болон Шийдлийн
Засгийн газарт МАХН-МҮАН-ын төлөөлөл ажиллаж байна.
Шинэчлэлийн Засгийн газарт орох асуудлаар Хоёр намын эвслийн удирдах
зөвлөлөөр шийдвэрлэж байсныг бид мэднэ. Гэтэл Шийдлийн Засгийн газарт орох
асуудлаар эвслийн удирдах зөвлөл болон МАХН-ын бага чуулганаар
хэлэлцүүлж шийдвэрлэлгүйгээр Гүйцэтгэх товчоо дур мэдэн шийдвэр гаргаж,
улмаар Эвсэлийн засгийн газар байгуулах гэрээг байгуулалгүйгээр сайдад нэр
дэвшүүлсэн нь монгол улсын хууль , МАХН-ын дүрмийг зөрчсөн.
Намын удирдлагын дээрх дур зоргын үйлдлийн улмаас УИХ дахь “Шударга ёс”
эвслийн бүлгийн гишүүдийн нэгдсэн бодлого үйл ажиллагаа хангагдахгүй, бүлгийн
гишүүдийн хувийн шинжтэй үйлдэл үйл ажиллагаа нь бүлгийн нэрээр ойлгогдож, зарим
тохиолдолд нийгэмд “шударга бус” бүлэг гэж хэлэгдэхэд хүрч, МАХН-ын нэр хүндэд
муугаар нөлөөлж байна. Бүлгийн гишүүдийн нэгдмэл байр суурь байхгүй байгаагаас
тэдний дунд үзэл бодол , саналын зөрөлдөөн үүсч зарим гишүүд өөр нам эвслийг сонгож,
цаашдаа бүлэг хагарал хуваагдалд орж магадгүй боллоо.
МАНАН-гийн засгийн газар нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөргүйн зэрэгцээ
сүүлийн үед хөрөнгө оруулалтыг ямарч үнээр хамаагүй татах, эх орноо хямралаас гаргах
нэрийн дор уул уурхайн үнэ цэнэтэй орд газар болох “Таван толгой”, “Оюу толгой”,
Гачууртын”-н ордуудыг гадна дотны ашиг сонирхлын бүлгүүдэд найр тавин өгөх, Засгийн
газрын өр төлбөрийг нэмэгдүүлж, улс орны ирээдүйг гадаадын улс төр бизнесийн
бүлэглэлд барьцаалсан үйлдэл хийж байхад манай намын Гүйцэтгэх товчоо, эвслийн
бүлэг 2012 оны сонгуульд оролцсон хөтөлбөрийн заалт, шударга ёсны зорилтуудаа
умартан тэмцэл хийхгүй байгаагийн зэрэгцээ МАХН-ын удирдлагаас улс төрийн байр
сууриа илэрхийлэхгүй, намын гүйцэтгэх удирдлага нь ажиллахгүй намын хамт олноос хол
хөндий үндсэндээ ажлаа хийх чадваргүй байна.
Намын жирийн гишүүдийн тавьсан санал хүсэлтийг үл ойшоох, бага чуулганаас
гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байх,шударга шүүмжлэлийг хавчин
боох,боловсон хүчний томилгоонд танилын зарчим баримтлан сонголт хийх, намын
дүрмийн заалтыг ноцтой зөрчих явдал жирийн үзэгдэл боллоо.
Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг шийдэхгүй байгаа
нь Намын дүрмийн 19.2.4 дэх заалтыг зөрчиж байгаагийн зэрэгцээ намын нарийн бичгийн
дарга хэмээх үүрэг ач холбогдолгүй олон хүмүүс намын нэрийг барьж бодлого үйл
ажиллагааны талаар дур мэдэн мэдэгдэл, ярилцлага хийж дураар аашлах болов.
Энэ бүх байдал нь МАХН-ын улс төрийн цаашдын үйл ажиллагаанд ихээхэн хортой
бөгөөд намын нэр хүндийг унагаж, цаашдаа намын орших эсэх талаар намын хамт олны
дотор эргэлзээ төрүүлж, итгэл найдварыг алдагдуулан бухимдуулаад удаж байна.
МАХН-ын бага чуулганыг хагас жил тутамд хуралдуулахгүй байгаагаас бага
чуулганы гишүүдэд сэлгээ хийх, цаг үеийн улс төр ,нийгэм эдийн засгийн тулгамдсан
асуудлаар шийдвэр чиглэл гаргах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж ,намын дүрмийн
14.4.2 , 14.5.1-5.6 , 15.1 болон 14.4.10-11-ийн заалт ноцтой зөрчигдөж байна.
МАХН-ын Их Чуулганы онцгой бүрэн эрхэнд байдаг намын дүрэмд өөрчлөлт
оруулах асуудлыг Бага чуулганаар дур мэдэн шийдвэрлэснээс УДШ-ээс шийдвэр гарч
нам өөрөө дүрмээ зөрчиж байгааг хуулийн үндэслэлтэй тогтоосон бөгөөд өнөөдөр
намын дунд болон анхан шатны байгууллагууд хоёр нэр,хоёр тамгатай ямар байгууллага
болох нь тодорхойгүй болов.
Намын Гүйцэтгэх товчоо нь дүрэмд заасан тооноос олон гишүүдтэй байгааг намын
бага чуулганаар хэлэлцэж нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.
Намын дарга эдгээр тулгамдсан асуудлыг мэдэж байгаа боловч түүнд бага
чуулган хуралдуулан шийдвэрлэх боломжийг олгохгүй буюу ашиглахгүй цаг алдаж,
намын ажил амьдрал хохирсоор удлаа.
Бага чуулганы гишүүд бид нөхцөл байдлыг судлан улс төрийн дүгнэлт хийсний
үндсэн дээр намын дүрмийнхээ 15.3-дахь заалтыг үндэслэн дараах шаардлагыг тавьж
байна.
ШААРДАХ НЬ:
1. МАХН-ын Бага чуулганыг 2015 оны 7 дугаар сар 8-ны дотор Намын даргыг байлцуулан
хуралдуулах
2. Бага чуулганд доорх асуудлыг хэлэлцүүлэх,Үүнд:
а/. МАХН-ын үйл ажиллагаанд хийх дүгнэлт, ойрын зорилтын тухай намын дэд даргын
илтгэл
б/. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн үйл ажиллагаанд хийх
дүгнэлт,эвслийн нэгдлийг хангах зорилтын тухай бүлгийн даргын мэдээлэл
в/. Зохион байгуулалтын асуудал (Намын төв удирдлагын оновчтой бүтэц батлах,
намын дэд дарга, ЕНБ, Гүйцэтгэх товчоо, намын НБД нарыг сонгож томилох)
3. Эдгээр шаардлагын хариуг 2015 оны 6 дугаар сар 26-ны дотор албан ёсоор
өгч хэвлэлд мэдээлэх
Бага чуулганы гишүүдээс Намын дүрмийн хүрээнд тавьсан эдгээр шаардлагыг
хүлээн аваагүй буюу хариуг өгөөгүй тохиолдолд шаардлагынхаа зорилгод хүрэх улс
төрийн үйлдэл хийж, дүрмийн бусад заалт,боломжийг ашиглахаа мэдэгдэж байна.
Шаардлагад нэгдсэн Бага чуулганы гишүүд

Mais conteúdo relacionado

Mais de Buka King

Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Buka King
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегиBuka King
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегиBuka King
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэмBuka King
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалBuka King
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Buka King
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигBuka King
 
terguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalterguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalBuka King
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBuka King
 
Ger horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarGer horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarBuka King
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelBuka King
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махнBuka King
 

Mais de Buka King (20)

Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудал
 
Tmp26 ed
Tmp26 edTmp26 ed
Tmp26 ed
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
 
Tmp a32e
Tmp a32eTmp a32e
Tmp a32e
 
Tmp ea7b
Tmp ea7bTmp ea7b
Tmp ea7b
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичиг
 
terguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalterguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudal
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
za
zaza
za
 
Tmp e785
Tmp e785Tmp e785
Tmp e785
 
Tmp d923
Tmp d923Tmp d923
Tmp d923
 
Tmp e1f9
Tmp e1f9Tmp e1f9
Tmp e1f9
 
Ger horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarGer horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazar
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglel
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
 

махн

  • 1. МАХН-ын дарга Н. Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Намын гүйцэтгэх товчооны гишүүдэд 2015 оны 6 сарын 22 Улаанбаатар хот Бага чуулган хуралдуулах тухай Төр засгийн бодлого,үйл ажиллагааны алдаанаас болж улс төр,эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч нийгэмд шударга ёс алдагдаж ард түмний амьдрал улам доройтсоор байна. УИХ-д “Шударга ёс эвсэл” бүлэг байгуулан Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газарт МАХН-МҮАН-ын төлөөлөл ажиллаж байна. Шинэчлэлийн Засгийн газарт орох асуудлаар Хоёр намын эвслийн удирдах зөвлөлөөр шийдвэрлэж байсныг бид мэднэ. Гэтэл Шийдлийн Засгийн газарт орох асуудлаар эвслийн удирдах зөвлөл болон МАХН-ын бага чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлэлгүйгээр Гүйцэтгэх товчоо дур мэдэн шийдвэр гаргаж, улмаар Эвсэлийн засгийн газар байгуулах гэрээг байгуулалгүйгээр сайдад нэр дэвшүүлсэн нь монгол улсын хууль , МАХН-ын дүрмийг зөрчсөн. Намын удирдлагын дээрх дур зоргын үйлдлийн улмаас УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн нэгдсэн бодлого үйл ажиллагаа хангагдахгүй, бүлгийн гишүүдийн хувийн шинжтэй үйлдэл үйл ажиллагаа нь бүлгийн нэрээр ойлгогдож, зарим тохиолдолд нийгэмд “шударга бус” бүлэг гэж хэлэгдэхэд хүрч, МАХН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Бүлгийн гишүүдийн нэгдмэл байр суурь байхгүй байгаагаас тэдний дунд үзэл бодол , саналын зөрөлдөөн үүсч зарим гишүүд өөр нам эвслийг сонгож, цаашдаа бүлэг хагарал хуваагдалд орж магадгүй боллоо. МАНАН-гийн засгийн газар нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөргүйн зэрэгцээ сүүлийн үед хөрөнгө оруулалтыг ямарч үнээр хамаагүй татах, эх орноо хямралаас гаргах нэрийн дор уул уурхайн үнэ цэнэтэй орд газар болох “Таван толгой”, “Оюу толгой”, Гачууртын”-н ордуудыг гадна дотны ашиг сонирхлын бүлгүүдэд найр тавин өгөх, Засгийн газрын өр төлбөрийг нэмэгдүүлж, улс орны ирээдүйг гадаадын улс төр бизнесийн бүлэглэлд барьцаалсан үйлдэл хийж байхад манай намын Гүйцэтгэх товчоо, эвслийн бүлэг 2012 оны сонгуульд оролцсон хөтөлбөрийн заалт, шударга ёсны зорилтуудаа умартан тэмцэл хийхгүй байгаагийн зэрэгцээ МАХН-ын удирдлагаас улс төрийн байр сууриа илэрхийлэхгүй, намын гүйцэтгэх удирдлага нь ажиллахгүй намын хамт олноос хол хөндий үндсэндээ ажлаа хийх чадваргүй байна. Намын жирийн гишүүдийн тавьсан санал хүсэлтийг үл ойшоох, бага чуулганаас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байх,шударга шүүмжлэлийг хавчин боох,боловсон хүчний томилгоонд танилын зарчим баримтлан сонголт хийх, намын дүрмийн заалтыг ноцтой зөрчих явдал жирийн үзэгдэл боллоо. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг шийдэхгүй байгаа нь Намын дүрмийн 19.2.4 дэх заалтыг зөрчиж байгаагийн зэрэгцээ намын нарийн бичгийн дарга хэмээх үүрэг ач холбогдолгүй олон хүмүүс намын нэрийг барьж бодлого үйл ажиллагааны талаар дур мэдэн мэдэгдэл, ярилцлага хийж дураар аашлах болов. Энэ бүх байдал нь МАХН-ын улс төрийн цаашдын үйл ажиллагаанд ихээхэн хортой бөгөөд намын нэр хүндийг унагаж, цаашдаа намын орших эсэх талаар намын хамт олны дотор эргэлзээ төрүүлж, итгэл найдварыг алдагдуулан бухимдуулаад удаж байна. МАХН-ын бага чуулганыг хагас жил тутамд хуралдуулахгүй байгаагаас бага чуулганы гишүүдэд сэлгээ хийх, цаг үеийн улс төр ,нийгэм эдийн засгийн тулгамдсан
  • 2. асуудлаар шийдвэр чиглэл гаргах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж ,намын дүрмийн 14.4.2 , 14.5.1-5.6 , 15.1 болон 14.4.10-11-ийн заалт ноцтой зөрчигдөж байна. МАХН-ын Их Чуулганы онцгой бүрэн эрхэнд байдаг намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Бага чуулганаар дур мэдэн шийдвэрлэснээс УДШ-ээс шийдвэр гарч нам өөрөө дүрмээ зөрчиж байгааг хуулийн үндэслэлтэй тогтоосон бөгөөд өнөөдөр намын дунд болон анхан шатны байгууллагууд хоёр нэр,хоёр тамгатай ямар байгууллага болох нь тодорхойгүй болов. Намын Гүйцэтгэх товчоо нь дүрэмд заасан тооноос олон гишүүдтэй байгааг намын бага чуулганаар хэлэлцэж нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна. Намын дарга эдгээр тулгамдсан асуудлыг мэдэж байгаа боловч түүнд бага чуулган хуралдуулан шийдвэрлэх боломжийг олгохгүй буюу ашиглахгүй цаг алдаж, намын ажил амьдрал хохирсоор удлаа. Бага чуулганы гишүүд бид нөхцөл байдлыг судлан улс төрийн дүгнэлт хийсний үндсэн дээр намын дүрмийнхээ 15.3-дахь заалтыг үндэслэн дараах шаардлагыг тавьж байна. ШААРДАХ НЬ: 1. МАХН-ын Бага чуулганыг 2015 оны 7 дугаар сар 8-ны дотор Намын даргыг байлцуулан хуралдуулах 2. Бага чуулганд доорх асуудлыг хэлэлцүүлэх,Үүнд: а/. МАХН-ын үйл ажиллагаанд хийх дүгнэлт, ойрын зорилтын тухай намын дэд даргын илтгэл б/. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн үйл ажиллагаанд хийх дүгнэлт,эвслийн нэгдлийг хангах зорилтын тухай бүлгийн даргын мэдээлэл в/. Зохион байгуулалтын асуудал (Намын төв удирдлагын оновчтой бүтэц батлах, намын дэд дарга, ЕНБ, Гүйцэтгэх товчоо, намын НБД нарыг сонгож томилох) 3. Эдгээр шаардлагын хариуг 2015 оны 6 дугаар сар 26-ны дотор албан ёсоор өгч хэвлэлд мэдээлэх Бага чуулганы гишүүдээс Намын дүрмийн хүрээнд тавьсан эдгээр шаардлагыг хүлээн аваагүй буюу хариуг өгөөгүй тохиолдолд шаардлагынхаа зорилгод хүрэх улс төрийн үйлдэл хийж, дүрмийн бусад заалт,боломжийг ашиглахаа мэдэгдэж байна. Шаардлагад нэгдсэн Бага чуулганы гишүүд